Н.Амарзаяа Х.Нямбаатар 2019.07.16 | Vip76.mn

Н.Амарзаяа: Татвар, төлбөрийг давхардуулан авч байгаа нь ямар шалтгаантай вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.07.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. 

Үндсэн хуулийн цэц 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Н.Чинбат уншиж танилцуулсаны дараа УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

"Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, иргэд аж ахуй нэгж, эдийн засагт дарамт үзүүлсэн, давхар татвар ногдуулсан, үйл ажиллагаа явуулах нөхцлийг боогдуулсан, эдийн засгийн хөгжилд саад учруулсан сөрөг талтай гэж үзэн Иргэн Баярмаа ҮХЦ-д хандсан байна.

ҮХЦ-ийн дүгнэлтийг харахаар, тэр дундаа баягалийн баялгийг олборлосон аж ахуй нэгжээс АМНАТ аваад, түүнийг нь боловсруулсан, ашигласан ААН-ээс мөн АМНАТ авч, худалдахаар ачуулсан этгээд нэмж АМНАТ төлөөд, 1 бүтээгдэхүүнээс 3 татвар авч, дээрээс нь нэмээд НӨАТ-ыг авах гээд нийт 4 төрлийн татвар, төлбөр авч байна гэсэн асуудал үүссэн байна. Үүнийг хэрхэн тайлбарлаж байгаа вэ? 

Энэ бол шударга бус үйлдэл гэж цэц дүгнэсэн байна. Энэ талаар тайлбар өгнө үү?"