2019.07.17

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналын талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.07.16/ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанд танилцуулсан юм. 

Чуулганы хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан бөгөөд УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн төсөл, саналтай холбоотойгоор дараах байр сууриудыг илэрхийлсэн байна.