Бямбацогт.С 2019.07.18 | Vip76.mn

УИХ: Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 8 сарын 9 хүртэл хойшлууллаа

УИХ: Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 8 сарын 9 хүртэл хойшлууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Төслийг үдээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуралдаж, УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслүүдийг зөвшилцөх ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэж үзсэн юм.

Байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга С.Бямбацогт уншиж, танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт, Б.Пүрэвдорж санал хэллээ. Санал хураахад гишүүдийн олонхи төслийг дэмжсэнээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоолоо.