Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнууллаа
2019.07.10

Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнууллаа

Монгол Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  Стандарт, хэмжил зүйн салбарт 23 жил үр бүтээлтэй ажиллаж буй СХЗГ-ын  Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Чимгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагналаа.

Төрийн дээд шагнал болох “Алтангадас” одонг 2019 оны 7-р сарын 9-нд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулан өглөө.

Стандарт, хэмжил зүйн салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс Д.Чимгээд халуун баяр хүргэе.

Эх сурвалж: Стандарт хэмжилзүйн газар