Д.Оюунхорол 2019.07.23

БЗД-ийн иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцууллаа

БЗД-ийн иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн 6 хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар  мэдээлэл хүргэн, тэдний саналыг сонсжээ. Уулзалтад тус дүүргийн 1,3,7,2,21,27 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон байна.

Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн давхар засгийн газрын гишүүнээр ажилладаг байдлыг хязгаарлаж Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, шүүх засаглалыг шударга хараат бус ажиллах нөхцөлийг боломжийг бүрдүүлэх заалтууд багтаж байгаа нь  иргэдэд  таалагдсан ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүнтэй болох заалтыг дэмжихгүй гэдгээ хэлж байлаа.  Мөн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг хариуцлагын тогтолцоог Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй гэв.