Д.Оюунхорол 2019.07.23 | Vip76.mn

Эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн компьютер, тоног төхөөрөмж бэлэглэв

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойрогтоо ажиллаж байна. Энэ үеэр тэрээр Баянзүрх дүүргийн зургаан хорооны өрхийн эрүүл мэндийн төвд иж бүрэн компьютер, хурууны хээ угшигч төхөөрмж хүлээлгэн өглөө.

Тодруулбал, тус дүүргийн 1, 2, 3, 7, 21,27-р хороодын иргэд эрүүл мэндийн үйлчилгээг авахад илүү хүртээмжтэй болсон байна. Хороодын Өрхийн эмнэлгүүд анхан шатны тусламж үйлчилгээг хүртээмж сайжраад зогсохгүй, эмч ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчлөх боломжтой боллоо гэж эмч нар хэлж байлаа.