Тамирчдад хүндэтгэл үзүүллээ
2019.07.24

Тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй удирдлагууд Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их наадмаар үндэсний спортын төрлүүдэд амжилт гаргасан "Алдар" спорт хорооны тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.

"Дайчин алдар-III" медалиар Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Цэдэнсодном, "Эх орны төлөө-I" хүндэт тэмдгээр дасгалжуулагч, мэргэжилтэн, хошууч Д.Норжмаа, "Эх орны төлөө-II" хүндэт тэмдгээр тамирчин С.Ямааранз, "Эх орны төлөө-III" хүндэт тэмдгээр тамирчин Б.Орхонбаяр, Ц.Мөнхбат нарыг шагнасан юм.