Ноён Мануэл Ангел Гонзалез Гарсиаг хүлээн авч уулзлаа
2019.07.24

Ноён Мануэл Ангел Гонзалез Гарсиаг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Холбооны Испани улсын Zara’s компани болон түүний толгой компани болох Индитекс группийн төлөөлөгч, “IBC Del Valle” группийн ерөнхийлөгч ноён Мануэл Ангел Гонзалез Гарсиа тэргүүтэй “Саравэ” компанийн ерөнхийлөгч ноён З.Тэлмэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх н.Энхбаяр нарыг  өнөөдөр /2019.07.22/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Мануэл Ангел Гонзализ Гарсиа Монгол улсад анх удаа ирж буй боловч их дотно санагдаж байгаагаа онцлоод арьс ширний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Испанийн олон компаниуд арьс ширний үйлдвэрлэлийн салбарт технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон “Дархан арьс ширний цогцолбор” төсөл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд IBC Del Valle групп нь “Саравэ” компанитай бүтээгдэхүүн хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаад эхэлснийг онцоллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан арьс ширний үйлдвэрлэлийн салбарт технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын тал дээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, саналыг хүлээн авч цаашдын хамтын ажиллагаанд хуулийн хүрээнд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.