Сонгинохайрхан дүүрэг Сөүл хотын Кангбук дүүрэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2019.07.24

Сонгинохайрхан дүүрэг Сөүл хотын Кангбук дүүрэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Өнөөдөр БНСУ-ын СӨҮЛ хотын Кангбук дүүргийн Засаг дарга ноён Пак Кём Сү тэргүүтэй төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт зочиллоо. Энэ үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн, Кангбук дүүргийн Засаг дарга ноён Пак Кём Сү нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр тус дүүргүүд ирэх жилүүдэд эдийн засаг, байгаль орчин, боловсрол, соёл аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар боллоо.