цэвээнжав 2019.07.25 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулагчдын АНХААРАЛД

Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулагчдын АНХААРАЛД

Тээврийн хэрэгслийн өмчлөгч та бүхэн болон тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, С, Б ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчид нь албан журмаар даатгуулагчид бөгөөд та дараах 3 зүйлийг анхааралдаа авахыг Албан журмын даатгагчдын холбооноос мэдээлж байна.

1.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг цахим гарын үсэг (цахим гарын үсэг тээгч төхөөрөмж) ашиглан гэрээсээ, ажлын байрнаасаа хийх боломж бүрдлээ. Та ухаалаг гар утсандаа "АЖД” аппликейшнийг татан суулгах эсвэл компьютер дээрээ веб хөтөч ашиглан www.insuretech.mn цахим хуудсанд хандах.

2.

Зам тээврийн осол буюу даатгалын тохиолдлын дуудлагыг 18001177 дугаарын утсанд холбогдож мэдэгдэх эсвэл Холбооны ‘’АЖД” аппликейшн ашиглан өгөх боломж нээгдлээ. “АЖД” аппликейшнийг AppStore, PlayStore болон www.ami.mn цахим хуудаснаас татаж суулгана уу.

3.

Албан журмын даатгалд даатгуулагч та Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн даатгалын хураамжийг даатгагчийн дансанд төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж, даатгалын баталгааг өгөх болсныг мэдээлж байна. Үүнийг 2019.08.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.


Даатгуулагч та Монгол улсын хуулийг тууштай хэрэгжүүлснээр учирч болох эрсдэлээс жолоочийн хариуцлагын даатгал таныг хамгаална.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО