Монголын хүүхдүүдийн төлөө "Сайн үйлсийн аян" эхлүүллээ
2019.08.02

Монголын хүүхдүүдийн төлөө "Сайн үйлсийн аян" эхлүүллээ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНСУ-ын Олон улсын сайн санааны УНСЭМИРУ клубийн төлөөллийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Монголын хүүхдүүдэд боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг энэ байгууллага сүүлийн дөрвөн жилийн турш хийж байгаа юм. Тэд энэ удаа зохион байгуулж буй "Сайн үйлсийн аян"-аараа Улаанбаатар хот, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Бүрд сумын хүүхдүүдэд туслахаар төлөвлөсөн бөгөөд аянаа Бүрд сумаас эхэлж байгаа аж. 

Тус клубийн гишүүд сайн дураар нэгдэж олон жилийн турш хүүхдүүдэд тусалж буй юм байна. Клубийн тэргүүн нь 20 гаруй жил хүмүүнлэгийн ажил хийж байгаа бөгөөд хүүхдийн ирээдүй, боловсролд санаа зовж явдгийн хувьд Монголд туслахдаа хэзээд баяртай байдаг гэлээ.

Клубийн гишүүд аливаа ажлыг эхэлбэл дуустал хийх уриатай учраас "Сайн үйлсийн аян"-аа нэгэнт Монголд эхлүүлсэн болохоор хэзээ ч зогсохгүй гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.