Н.Учрал 2019.08.02 | Vip76.mn

I have a dream эссэ бичлэгийн уралдааны ялагч сурагчид БНСУ-ыг зорино

УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан, БНСУ-ын Keimyung их сургуулийн дэмжлэгтэйгээр ЕБС-ийн 11 дүгээр ангийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй сурагчдын дунд  "I HAVE A DREAM" Эссэ бичлэгийн уралдааныг зарлан явуулсан. Уралдаан 2019 оны 06 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд эссэ бичлэгийг хүлээн авсан юм.

Уралдаанд амжилттай оролцсон шилдэг сурагчид БНСУ-ын Keimyung их сургуулийн Олон улсын зуны сургалтанд хамрагдах эрхтэй боллоо. Өнөөдөр /2019.08.02/ УИХ-ын гишүүн Н.Учрал уг уралдаанд идэвхтэй оролцож шалгарсан 10 сурагчийг хүлээн авч уулзан чөлөөт ярилцлага өрнүүллээ. 

Уулзалтын үеэр Н.Учрал гишүүн 2005 онд бичиж байсан Super student номын 10 дахь хэвлэл болох Digital student номоо сурагчдад танилцуулж дурсгасан байна. Тэрээр бага гэлтгүй аливаа зүйлд сэтгэлтэй, хурдтай, хэмжигдэхүйц үр дүнг эрэлхийлж байхыг сурагчдад захилаа.

I have a dream эссэ бичлэгийн уралдааны ялагч, шилдэг сурагчид удахгүй БНСУ-ыг зорино.