Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзав
2019.08.02

Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзан сүүлийн үед тус байгууллагатай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлуудын талаар ярилцав.

ТЭРЭЭР:

  • Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын хууль бус аливаа үйлдлийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилго бүхий шууд утас ажиллуулах
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх
  • Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажил, хяналт шалгалтын талаар олон нийтэд шуурхай мэдээлэх, сурталчилах ажлаа сайжруулах
  • Нийт албан хаагчид ажилдаа дүгнэлт хийж, шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлэх зэргийг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.