2019.08.06

Баянзүрх дүүрэгт бүтээн байгуулалт өрнөж байна

Хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж сургууль, цэцэрлэгийн засвар, гаднах талбайн тохижилтын ажлууд эрчимтэй хийгдэж, дуусах шатандаа орж байна. Үүний нэг жишээ бол Баянзүрх дүүрэг.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25, 26-р хороог хамарсан тойргоос сонгогдсон бөгөөд тэрээр тойрогтоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцсан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25, 26-р хороодын орон сууц, цэцэрлэг, сургууль орчмын авто зам, явган хүний замыг шинэчлэн хийж байна. Түүнчлэн орон сууцны хороолол дундах орчны тохижилтын ажлууд ч амжилттай хийгдсэн байна.

Дээрх хороодын орон сууц, сургууль, цэцэрлэгийн зам барилга, орчны тохижилтыг хариуцан гүйцэтгэж байгаа компаниуд ажлаа эрчимтэй хийж байна.