2019.08.07

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Цаст Цамбагарав хайрханы оройд гарлаа

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын гурав дахь ноён оргил болох Цаст Цамбагарав Хайрханы орой (д.т.д 4208 метр өндөр)-д гарлаа. Цамбагарав нь баруун Монголд, Ховд, Баян-Өлгий аймгуудын заагт орших, Алтайн нурууны нэгэн салбар болох мөнх цаст уул юм. 

С.Бямбацогт гишүүн Ховд аймагт төрсөн. 2008, 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд төрсөн нутаг, Ховд аймгаасаа нэр дэвшин, нутгийн зон олныхоо итгэлийг хүлээн төрийн түшээгээр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа билээ. Тэрээр Цамбагарав хайрханы оройд гарч, Монгол улс, Ховд нутгийн зон олноо даатган залбирчээ. Баян Алтай, байгал дэлхий авиралтын багийг минь сайхан хүлээж авлаа хэмээх тэрээр өөрийн цахим хуудастаа онцлон бичжээ. 

Цамбагарав уул нь мөнх цаст уул бөгөөд 4175 метр өндөрт оршдог. Энэхүү уул нь ан амьтнаар баялаг төдийгүй мөс судлалын ач холбогдолтой, нэн ховор ирвэсний өсөлтийг хангахуйц чухал нутаг дэвсгэр ажээ. Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн заагаар орших энэ уулыг 2000 онд 1109 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Урьд цагт Өөлд үндэстнүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийдэх болсон түүхтэй юм. 

Сүрлэг сайхан энэ нутгийн уул ус төрийн түшээгээ үргэлж ивээж байх болтугай.