Амаржих газруудад ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө
2019.08.08

Амаржих газруудад ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө

Дэлхийн улс орнууд Эх, хүүхэд эмэгтэйчүүдийн болон иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна.

Энэ нь нотолгоонд суурилсан, хөтөлбөрт чиглэсэн дэлхийн стандартыг нутагшуулах явдал юм. Япон улсын Жайка төсөл нь 2019 оны 5 сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал ЭХЭМҮТ, Нийслэлийн 3 амаржих газарт хэрэгжих бөгөөд өнөөдөр 24 ширхэг ургийн хяналтын монитор,  дагалдах хэрэгсэл, тээвэрлэлт суурилуулатын үнэ нийтдээ 851,388,100 төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалт хийхээр  хүрэлцэн ирээд байна.

Энэ төсөл зөвхөн багаж тоног төхөөрөмж суурилуулаад зогсохгүй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Японд 7-14 хоногийн сургалтад хамруулж багаж тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглаж, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжийг нь хангах зэрэг бэлтгэл ажлаа хийж байгаагаа бидэнд дуулгасан. Өнөөдөр эхлүүлж буй бидний хамтран хэрэгжүүлэх энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр:

  • Перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,
  • Эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах
  • Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Эмч мэргэжилтнүүдийг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт тодорхой ахиц гаргах юмаа.  

Япон улсаас хэрэгжүүлж буй Жайкагийн төсөл бидэнд үнэтэй хувь нэмэр оруулснаар Монголын эхчүүд бидний ирээдүй болсон үр хүүхдээ эсэн мэнд  төрүүлэхэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ улам сайжирна гэдэгт итгэлтэй байна.