Ц.Гарамжав 2019.08.08 | Vip76.mn

Ц.Гарамжав: "Залуу хүнд талх өгөх биш талх барих аргыг зааж өгөх нь хамгийн чухал"

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар өнгөрөгч дөрөвдүгээр сард хийж бүтээх эрмэлзэлтэй, суралцаж хөдөлмөрлөх чин хүсэлтэй залуусыг Төмөр замын мэргэжил олгох онол, практик хосолсон сургалтад хамрууллаа.

"Залуу хүнд бэлэн талх өгөх биш. Харин талх барих аргыг зааж өгөх нь хамгийн чухал юм. Өнөөгийн залуусын дунд хийж, бүтээж, сэтгэхээс илүүтэй бэлэнчлэх сэтгэлгээтэй нь олширч. Гэхдээ хийж бүтээе, суралцаж хөдөлмөрлөе, сайхан амьдрахын төлөө тэмцэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуус олон байна."  

Сургалтанд хамрагдсан залуучууд одоо Монголын төмөр замын Төмөртэйн өртөө, УБТЗ-ын Зүтгүүрийн депо, Зам барилгын машинч станцад Замчин, Ачаа бараа хүлээлцэгч, Элчит тэргийн засварчин зэрэг мэргэжлүүдээр дадлага хийж байна.

Тэд тун удахгүй мэргэжлийн шалгалтаа өгч үнэмлэхтэй болох юм. 

Хүн ирээдүйгээ бүтээх боломжийг сурч, мэдсэн зүйлээрээ бүтээх боломжтой байдаг. Энэ ч үүднээс амьдралд тэмүүлэх эрч хүчтэй эдгээр залуус ирээдүйгээ өөрийн гараар ийн бичилцэж байна гэж УИХ-ын гишүүн Ц.Гарамжав дээрх залуусаар бахархан бичжээ.