Япон Улсын Изүнокүни хотын дарга тэргүүтэй төлөөлөгчид СХД-т зочиллоо
2019.08.08

Япон Улсын Изүнокүни хотын дарга тэргүүтэй төлөөлөгчид СХД-т зочиллоо

Сонгинохайрхан дүүрэг Япон улсын Изүнокүни хоттой олон жилийн хамтын ажиллагаатай. Энэ удаагийн айлчлалд Изүнокүни хотын дарга Оно Тошико болон албаны төлөөлөл, иргэдийн төлөөлөл, багш сурагчид гээд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирлээ.

Айлчлалын үеэр Япон улсын Изүнокүни хотын дарга, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нар болон холбогдох албаны хүмүүс уулзалт хийсэн юм. 

Уулзалтаар Хоёр хотын хамтын ажиллагаагаа өргөжүүлж эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарч ажиллахаар боллоо. Мөн хүлэмжийн тариалалт, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн судалгааг онцлон хийхээр боллоо.