Л.Болд А.Сүхбат Ө.Энхтүвшин Х.Нямбаатар 2019.08.09 | Zaluu.com

Б.Хурц нарын шүүх хуралд Түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт хүргүүллээ

Б.Хурц нарын шүүх хуралд Түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт хүргүүллээ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг буруутгаж, 24-25 жилийн хорих ял оноогоод буй. Гэвч тэднийг яллахдаа эрүүдэн шүүж хэрэг тулгасан гэх асуудал хөндөгдөөд байгаа юм.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан хэмээн энэ сарын 12-нд шүүхээр болоод байгаа юм.

Шүүх хурал болох гэж байгаатай холбогдуулан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх асуудлаар байгуулагдсан Түр хорооны зүгээс Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтдээ "Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар зайлшгүй суух шаардлагатай гэж үзэж байна. Иймээс хаалттай хуралдаанд эдгээр гишүүдийг ажиглагчаар оролцох боломжоор хангаж өгөхийг хүсч байна" гэсэн байна.

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан хэмээн энэ сарын 12-нд шүүхээр болоод байгаа юм.

Хүсэлтийг энэ сарын 8-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгсөн аж. Шүүхээс хүсэлтийг хэрхэн хангах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 12-нд 09.00 цагаас болно. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ.

Тус зүйл ангид:

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.