Д.Сумъяабазар 2019.08.09 | МН25 ТВ

Д.Сумъяабазар: Засгийн газар, Рио тинто компанитай ширээний ард сууж, далд уурхайн ажлыг урагшлуулах шаардлагатай байна

Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшиллоо гэсэн мэдээлэл гарсанаас хойш тус компанийн хувьцааны ханш унаад байна.

Рио тинтогийн хувьцаа 2%, Туркойз Хиллын хувьцаа 44% орчим хувиар унасан юм. Энэ нь тухайн компанийн менежментийн багийн хариуцлагагүй үйлдэл гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд үзэж байгаагаа хэллээ.