Ц.Даваасүрэн 2019.08.12 | Vip76.mn

Эрчим хүчний сайд салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

Эрчим хүчний сайд салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Багануур дүүрэгт ажиллалаа.

Энэ үеэр "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" болон "Багануурын Дулааны Станц" ТӨХК-ийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн базааж байгаатай биечлэн танилцсан юм. 

Дээрх 2 байгууллагын засварын ажил болон өвөлжилтын бэлтгэл ажлын явцтай танилцсаны дараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас Жаргалтхаан сум хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлуудын газар дээр биечлэн очиж, ажиллаж байна.