Даваасүрэн.Ц У.Хүрэлсүх 2019.08.13 | Vip76.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд Ц.Даваасүрэн, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нар өнөөдөр /2019.08.13/ эрчим хүчний байгууллагуудын  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна. Ирэх есдүгээр сарын 15-нд айл өрх, цэцэрлэг сургуулиудын халаалтыг холбохоос өмнө өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан байх ёстой гэж эрчим хүчний байгууллагуудад Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд Ц.Даваасүрэн үүрэг өглөө.

Одоогоор Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил 66-86 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвараар 885, хөрөнгө оруулалтаар  677, техникийн зохион байгуулалтын арга хэмжээнийн ажлаар 412, нийт 1974 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.  Энэ сарын 10-ний байдлаар 70,0 хувийн гүйцэтгэлтэй ба өмнөх оны мөн үеэс гүйцэтгэлтэй илүү байгаа юм байна. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнууд болон үйлдвэрийн ажилчдад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг сануулж байв. Мөн “Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамийн ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо

\