Нар дагуулсан залуу нас чуулга уулзалт амжилттай боллоо
2019.08.14

Нар дагуулсан залуу нас чуулга уулзалт амжилттай боллоо

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг тойргийнхоо 12 сумын залуучуудыг хамруулсан "Нар дагуулсан залуу нас" чуулга уулзалтыг НАМЗХ болон Өвөрхангай аймгийн НАМЗХ, МАН-ын хороотой хамтран "Цагаан залаа" зусланд энэ сарын 9-11-нд зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн сум бүрийн төлөөлөл 700 гаруй залуус гурван өдрийг инээд баясал, дуу хуур, хөөр хөгжөөн дүүрэн өнгөрүүллээ. С.Чинзориг гишүүн чуулга уулзалтын оролцогчидтой "Залуу нас-сайхан амьдрал" сэдвээр ярилцлаа. Залуу хүн сэтгэлтэй, итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байж аав ээжийнхээ гарыг харах биш амьдралаа өөрийн гараар босгох, мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэх зэрэг олон чиглэлээр ярьж санал бодлоо солилцсон.

Мөн УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал чуулганд оролцогч залуустай яриа өрнүүлж, эх орон, залуу хүний зан чанар, эрч хүчийн талаар нээлттэй ярилцаж, спортын тэмцээнүүдэд хамтран оролцлоо.

Залуус сум сумаараа баг болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, хүчит бөхийн барилдаан, олс таталт зэрэг спортын уралдаан тэмцээнд хүч сорьж, багийн мэндчилгээ, "Cover night" үдшийн цэнгүүнээр урлагийн авьяасаа үзүүлж, хотоос очсон урлагийн ододтой дуулж бүжиглэн бүхэл шөнийн турш бүжиглэж ядрах завгүй өнгөржээ.

Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай.