2019.08.14

Ж.Бат-Эрдэнэ гишүүн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын ажлаар салбарын яамдад ажиллаж байна

Удахгүй намрын чуулган эхэлж, 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсөв батална. Энэ чухал үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн сонгогдсон тойрог болох Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нарын хамт Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын асуудлаар яамдад ажиллаж байна. Тэд өнөөдөр БСШУС-ын яаманд ажиллаж байна. 

Өнгөрсөн жил Сангийн яам, ХХААЯам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтран ажиллаж удаа дараагийн уулзалт хийж Булган аймагт хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмүүлсэн юм. Харин 2017 онд "Шинэ хөдөө" төслийг эхлүүлэхээр 10 аймгаар явж, чиглэлийн яамд Засгийн газарт хүсэлтээ тавьж ажилласны үр дүнд 2018 онд "Шинэ хөдөө" төсөлд тусад нь төсөв тавиулж хэрэгжүүлж эхэлснээр тус төсөл ирэх жил 3 дахь жилдээ хэрэгжих гэж байна.

2020 онд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын гишүүний ажлын алба орон нутагт, сум, багт ажиллаж байна. Бусад салбарын болон томоохон хөрөнгө оруулалтын асуудлаар ийнхүү яамдад ажиллаж байна.