У.Хүрэлсүх Н.Цэрэнбат 2019.08.14 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа

Хөрс хамгаалах, газрын доройтлыг  бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөрс хамгаалах, газрын доройтлыг  бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа. Хөрсний нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, газрын бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, урт хугацааны тогтвортой менежментийг бий болгон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд таван зорилт, 55 үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрүүл хөрсийг хамгаалах, бохирдож доройтсон хөрсний 30 хувь буурах, хот суурин газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийн 20 гаруй хувийг устгаж, бохирдож доройтсон хөрсийг цэвэрлэн хөрсний бохирдлоос шалтгаантай өвчлөлтийг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үэзж байна.