Б.Саранчимэг 2019.08.16 | Vip76.mn

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнуудад цол тэмдгийг гардууллаа

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнуудад цол тэмдгийг гардууллаа

Монгол улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн төвийн шилдэг албан хаагчдад Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичгийг гардууллаа.

С.Ариунжаргал, Б.Амартуяа нарыг эрүүл мэндийн яамны жуух бичгээр, Х.Үүрцайхыг эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнаж урамшуулав.

Б.Саранчимэг гишүүн Эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд бие сэтгэлээ зориулж байгаа нийт ажилтан, албан хаагчиддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн баяр хүргэлээ.