Оюун-Эрдэнэ.Л 2019.08.19 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт" үйлдвэрийн онцгой дэглэмийг сунгасан

Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт" үйлдвэрийн онцгой дэглэмийг сунгасан

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сард "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон.  Энэ хугацаа ирэх аравдугаар сард дуусгавар болох юм. Гэвч үйлдвэрийн оцнгой дэглэмийг үргэлжлүүлэхээр болсон гэнэ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-"Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийг дахиад зургаан сараар сунгахаар болсон. Хэргийг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэх ёстой гэж заасан. Уг зарчмаар шийдвэрлэх гэхээр шүүх дээр асуудал үүсээд байгаа. Иймд шүүхийн процессийг дуусах хүртэл холбогдох байнгын хороонд танилцуулж, нэг удаа зургаан сараар сунгах боломжтой. Өөрөөр хэлбэл, онцгой дэглэм үргэлжлэх нь эрх зүйн хувьд боломжтой.

Нийтдээ 400 сая ам.доллараар худалдан авалт хийсэн. Эхлээд Худалдаа хөгжлийн банкнаас уг хөрөнгө гараагүй гэж яригдаж байсан боловч сүүлдээ ХХБ-наас гарсан болж байна. Харин Хөгжлийн банк, Монгол банкнаас хэчнээн төгрөгийн санхүүжилт гарсан болох нь шүүхээр шийдвэрлэгдэх учиртай. Эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа учир иргэний журмаар хэлэлцээрийн ширээний талд суух боломжгүй болж байгаа.