Ё.Баатарбилэг 2019.08.20 | Ikon.mn

Нийслэлийн сурагчдыг өвөл, орон нутгийн сурагчдыг мал төллөх үеэр урт хугацаагаар амраана

Нийслэлийн сурагчдыг өвөл, орон нутгийн сурагчдыг мал төллөх үеэр урт хугацаагаар амраана

2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтаж БСШУС-ын сайд болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр мэдээлэл хийж байна. Энэ үеэр сурагчдын амралтын хуваарийг төлөвлөсөн талаараа танилцууллаа.

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Хичээлийн жилийн бүтэц батлагдсан

2019-2020 оны хичээлийн жилд сурагчид хэдийд амрах тухай бүтцийг батлан гаргалаа. 

Бага анги 32 долоо хоног хичээллэх бол ахлах, дунд анги 33 долоо хоног хичээллэнэ. Амралтын үе нь нийслэл, орон нутагт харилцан адилгүй байх юм. 

Тухайлбал, нийслэлийн сурагчид өвлийн цагт урт амрах бол орон нутгийн сурагчдыг хавар мал төллөх цагаар урт хугацаагаар амруулахаар төлөвлөсөн.

Тавдугаар сарын сүүлээр сурагчдын зуны амралт эхэлнэ" хэмээн мэдээллээ.