Б.Дэлгэрсайхан 2019.08.20 | Vip76.mn

Орон нутгийн сургуулийн шинэчлэл хөтөлбөрийг Дорноговь аймагт хэрэгжүүлж байна

Орон нутгийн сургуулийн шинэчлэл хөтөлбөрийг Дорноговь аймагт хэрэгжүүлж байна

Дорноговь аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор багш, сурагч болон эцэг эхчүүдэд тусгайлан зориулсан сургалт, семинар, зөвлөгөөнүүдийг шат дараатай зохион байгуулж байгаагийн зэрэгцээ 2017 онд Улаанбаатар хотын Шинэ Монгол сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Үүнтэй холбогдуулан 2018-2019 оны хичээлийн жилд Дорноговь аймаг Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 21 аймгаас 3-р байрт эрэмбэлэгдсэн бөгөөд ирэх хичээлийн жилд амжилтаа улам ахиулах зорилт тавьж байна.

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайханы дэмжлэгтэйгээр 2019-2020 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд “Орон нутгийн сургуулийн шинэчлэл хөтөлбөр” сэдэвт сургалтыг /2019.08.19/ өдөр Сайншанд суманд зохион байгууллаа.

Сургалтад Дорноговь аймгийн 9 жилийн сургуулийн 230 удирдлага, багш нарыг хамруулсан бөгөөд Улаанбаатар хотын Шинэ Монгол сургуулийн судлагдахуун тус бүрийн 15 багш нар хүрэлцэн ирж тэргүүн туршлагаасаа хуваалцсан юм.