2019.08.21

Гар бөмбөг, сагсан бөмбөг, софт теннисний иж бүрэн талбай байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар "Мөнх тогтвортой хөгжил" сангийн тусламжтайгаар гарбөмбөг, сагсанбөмбөг, софт теннисний иж бүрэн талбайг барьж байгууллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүүхэд ахмадуудын дунд гар бөмбөг болон сагсан бөмбөгийн спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, дурсамж дүүрэн өдрийг өнгөрөөлөө. Цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэх талбайтай болсонд хорооны иргэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.