УИХ-ын гишүүн Б.Саранчимэг БЗД-ийн 14 дүгээр хороонд ажиллалаа
2019.08.21

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг БЗД-ийн 14 дүгээр хороонд ажиллалаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 хороо гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар дахин төлөвлөлтөд ороод байгаа Рэнчиндаваа болон иргэдийн төлөөлөл, НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Моннис ХХК-ийн гүйцэтгэх захирал Урантулга нартай уулзлаа.

Уулзалтаар 14 дүгээр хорооны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа Моннис ХХК-ний барилгын ажил удааширч иргэдэд хүндрэл учруулж байгаа гэсэн өргөдөл, хүсэлтийн дагуу иргэдийг орон сууцжуулах, барилгын ажлыг түргэн шуурхай явуулах тал дээр холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж тохирлоо.

Оны өмнө ашиглалтад бүрэн өгүүлэхийн тулд Нийслэлийн ЗДТГ цахилгаан, бохирын шугам татах асуудлыг шийдвэрлэхээр боллоо. мөн шинээр тодорхой төсвийг зарцуулахаар баталж ажиллаж байгаагаа онцоллоо.