Б.Ганхуяг 2019.08.22 | Olloo.mn

“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.


“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020

/Улсын хэмжээнд/


Дэмжигч байгууллага

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар

Тавигдах шаардлага:

  1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2, 3, 4-р курсын өдрийн ангийн оюутан байх. Үүнд:

- Уул уурхайн ашиглалтын технологи

- Геологи

- Уул уурхайн менежмент

- Маркшейдер

- Ашигт малтмалын баяжуулалтын  технологи 

- Уурхайн машин тоног төхөөрөмж

- Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт 

- Агрономи

- Хөрс судлал, агрохими

- Ойн иженер

- Экологи, байгаль хамгаалал

- Байгаль орчны нөхөн сэргээлт

- Цахилгааны инженер

  1. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;

- Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон байх;

- Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;

Бүрдүүлэх материал:

- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;

- Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;

- Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;

- Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;

- 500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.

Материал хүлээн авах:

Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.

Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.

Холбоо барих:

Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Утас: 976-75055555 /707/  976-99180200

Цахим хаяг: munkhzaya.e@erdenestt.mn