Х.Нямбаатар Н.Учрал Д.Сумъяабазар Ж.Сандагсүрэн 2019.08.26 | Vip76.mn

“1000 Залуусын чуулга уулзалт-2019” амжилттай зохион байгуулагдлаа

“1000 Залуусын чуулга уулзалт-2019” амжилттай зохион байгуулагдлаа

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “1000 Залуусын чуулга уулзалт-2019” амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулга уулзалтын зорилго нь залуусын нийгэмд эзлэх байр суурийг идэвхжүүлэх явдал юм. Монгол Улсын хөгжлийг түүчээлэн авч явах залуустайгаа тэдний нийгэмд эзлэх байр суурь ямар байх ёстой, тусгаар тогтнол бидэнд ямар үнэ цэнээр олдсон, баг хамт олноор яаж ажиллах вэ гээд олон сэдвийн дор ярилцсан байна
Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцож Сонгинохайрхан дүүргийн залуустайгаа нэгэн өдрийг өнгөрүүлэв .

Мөн залуусынхаа дунд спортын арга хэмжээ, тэмцээн зохион байгуулж бие биенээ танин мэдэж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй асуудлыг өөр хоорондоо хэлэлцэж, гарц шийдлийг ярилцсан байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Улс орон, нийгмийн хөгжлийн хамгийн гол хөшүүрэг, түүчээ нь залуучууд байсаар ирсэн. Тийм учраас залуусын дуу хоолой, эв нэгдэл Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хүч нь гэдгийг онцлон хэлмээр байна.