У.Хүрэлсүх 2019.08.28 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

9 дүгээр сарын 3-ны өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов

9 дүгээр сарын 3-ны өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 3-ны ажлын өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов. Тухайн ажлын өдрийг 2019 оны 9 дүгээр сарын 7-ны Бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.