Даваасүрэн.Ц 2019.08.28 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллалаа. Тэрээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр, Урт булаг багийн иргэд сонгогчидтойгоо уулзаж, санал бодлоо солилцон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Малчид, иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудалд ихээхэн эмзэглэж буйгаа илэрхийлж байлаа. Өнөөдрөөс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд ард иргэдийн санаа бодлыг тусгаж, хэлэлцүүлэх ёстой гэж олон гишүүд үзэж байна.