С.Бямбацогт 2019.08.29 | Vip76.mn

С.Бямбацогт: Нам бодлого, хөтөлбөрөөрөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах юм

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна. Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм.

УИХ-ын гишүүд дээрх саналуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 62 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан. Энэ төсөлд Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалт анхнаасаа байсан. Үүнийг 62 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Харин өнөөдөр огт байгаагүй шинэ заалтыг ажлын хэсэг нэмж оруулж ирсэн мэт ойлгоод, тайлбарлаад байна. Тийм зүйл байхгүй. Анхнаасаа нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ заалт байсан.

Нам Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдгийг цаана баг, хороо, суманд нэгжтэй байх тухай биш бодлого хөтөлбөр нь улсын хэмжээг хамарсан байх тухай ярьж байна. Үүнийг та бүхэн ойлгоорой. Түүнээс биш нэг сум, аймгийн нам, үндэстэн ястны нам байгуулагдчихвал яах вэ? 330 гаруй сум бүр нэг намтай болвол яах вэ? шашны нам байгуулагдвал яах вэ? Тиймээс нэгж гэж мушгиж гуйвуулахгүй байхыг хүсье. Улс төрийн намын шалгуур шаардлагыг өсгөх гэж оруулж ирсэн заалт юм."