Даваасүрэн.Ц 2019.08.30 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Хяналтын эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага нь УИХ байтал өнөөдөр шүүх, прокурор болчихоод байна

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.30/  нэгдсэн хуралдаан 80,3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ.  Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ.

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар  тус бүр  санал хураалт явуулсан. Санал хураалт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Уг нь хуульд их зүйтэй заалтууд оруулсанаасаа 2-ыг нь буцаалаа. шүүхийн хяналтын зөвлөлийг ч бас татчихлаа. Энэ их чухал. Бид олон ярьсан. Хяналтын дээд байгууллага бол УИХ. Хамгийн дээд. Гэтэл өнөөдөр шүүх болчихоод байна. Шүүх, прокурор дийлдэхгүй болчихлоо. Алтан дорнодын 45%-ийг шүүх шууд байхгүй болгосон. Өнөөдөр шүүх, прокурорт шударга ёс тогтооё гэх мөртлөө бид хийж чадахгүй байна шүү дээ. Үүнийгээ органик хуулиар зохицуулахаар орвол хуулийн төсөл л болчихно. Үндсэн хуульдаа үүнийг оруулчихвал бусад хуулиуд дагаад явдаг. Дараа нь хууль нь гарахаар Үндсэн хуулийн зөрчил үүслээ гээд явахгүй л дээ. Төрийн өндөр албан тушаалтануудын, ерөнхий шүүг, прокурорыг дуудаж ирүүлээд үйлдсэн хэрэг дээр нь тайлбар авдаг байх ёстой. Бид хэлэлцүүлэг хийж байна гээд хүчин чадал мөхөс юм хийдэг шүү дээ. Нээлттэй хэлэлцүүлэг хийж байна гээд Г.Хурцыг дуудаж ирүүлсэн. УИХ эрх мэдэлтэй байж, хяналтыг тогтоох эрх мэдлээ улам л сулруулаад байна."