Баасанхүү.О 2019.08.30 | Vip76.mn

О.Баасанхүү: Төслийн заалт тус бүрийг тайлбарлан яримаар байна

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Байр суурь илэрхийлж болно гэж байгаа ч ижил заалтуудыг нэгтгэж санал хураалгана гэж байгаа нь энэ хэлэлцүүлэг жонхуу болгож байна. Ард иргэд биднийг харахдаа Үндсэн хууль хэрэлцэж байна гэж анзаарахгүй ердийн л органик бусад хууль хэлэлцэж байна гэж харахаар зохион байгуулаад байна. Угтаа зүйл тус бүр дээр цэгцтэйгээр үгээ хэлээд явмаар байна. Жишээ нь анхны төсөлд зардлын шинэ төрөл үүсгэж, нэмэхгүй гэж заасан байсан. Гэтэл Засгийн газрын зөвшөөрөл давхар ярих болчихоод байна. 2 төслийг зэрэгцүүлээд яриад явах нь л дээ. Энэ дунд Зөвшөөрөл гэдэг үг нь хаягдчихсан.

Гишүүд татварын хөнгөлөлтийн хууль санаачлаад гүйгээд байдаг. Лоббид автаад явдаг. гэтэл жирийн ардын зөрчлийн хөнгөлөлт төлбөр торгуулийг тоодоггүй. Үүнийг нь дээрх заалтаар зардлыг нэмж болохгүй гэхээр хөнгөвчилж болохгүй нь л дээ.

Өнөөдөр нэг зүйлийг тохирох хэрэгтэй юм байна. Монгол Улс парламентын засагтай юу? Ерөнхийлөгчийн засагтай юу? эсвэл ерөнхий сайдын засаглалтай юм уу гэдгийг. Ингэвэл хэн нэгний эрх мэдэл хэтрэх гээд байна гэдэг асуудал гарахгүй.

Төслийн заалт тус бүр дээр яримаар байна. Үг хэлэх эрхийг хангаж өгнө үү? УИХ-ын дарга та эр хүн шиг бай. Ард түмэн надруу мессеж бичээд байна. Юу болоод байна вэ? бидний санал орох уу гэх мэт. Та нар олонхоороо ингэж хүч түрж болохгүй ээ. Бөөнд нь гэж санал хураалгахгүй ээ. Заалт тус бүрийг тайлбарлан яримаар байна."