Мөнх-Оргил.Ц 2019.08.31 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Өрийн дээд хэмжээ Үндсэн хуульд орох есгүй асуудал

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Өрийн асуудал дээр босго тогтоогоод л өгчих юм бол тэр асуудал өөрөөө аяндаа шийдэгдчих юм шиг  бодож сэтгэж  мөрөөддөг энэ  хандлагаасаа салах хэрэгтэй. Үндсэн хуульд орох юм орохгүй юм гэж бий. Өрийн дээд хэмжээ бол Үндсэн хуульд орох есгүй асуудал.

Ардчилсан нам магадгүй маш нарийн тооцоо  хийгээд ДНБ-ний 60 хувиас илүүгүй гэж гаргаж ирсэн байж болно. Өрийн тоо хэмжээг тогтооно гэдэг бол нэг талаас хууль дээдлээгүй явдал. Нэгэнт Монгол улсын их хурлаар баталсан хуулинд заагаад өгчихсөн байхад заавал үндсэн хуулинд заах гээд байгаа нь үндсэн хуулинд л зааж өгвөл биёлдэг бусад хуулинд заасан байхад биелэхгүй юм шиг ийм хуулийн үнэ цэнийг унагасан зүйлийг бид нар оруулж ирээд хэлэлцээд явж болохгүй.

Байгаа хуулиа хэрэгжүүлдэггүй. Олон нийтэд ямар хүлээлт үүсгэх вэ гэхээр энэ болохгүй байгаа юмыг үндсэн хуульд л оруулж байж цэгцрэх юм байна гэсэн ойлголттой болгосон. Энэ өөрчлөлтүүд улс орныг улс орныг илүү тогтвортой Засгийн газрыг тогтвортой бодлоготой болгоход дэм тус болно гэхдээ бидний яриад байгаа шиг ард түмний хүлээгээд байгаа шиг тийм дорвитой өөрчлөлт шууд амьдралд гарахгүй. Энийг бид нар олон нийтэд ойлгуулж хэлэх хэрэгтэй. Байгаа хуулиа хэрэгжүүлэх дээр анхаармаар байна.