Амарсайхан.С 2019.09.01 | Vip76.mn

Маргааш, нөгөөдөр төв замын БҮРЭН ХААНА

Маргааш, нөгөөдөр төв замын БҮРЭН ХААНА

Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ  сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ.  Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг есдүгээр сарын 2-ны 14.00 цагаас эхэлж есдүгээр сарын 3-ны орой хүртэлх хугацаанд дараах замуудыг хаана.

  • Наадамчдын гудамж
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Чингисийн өргөн чөлөө
  • Уулын зам
  • Амарын гудамж
  • Сүхбаатарын гудамж
  • Жуулчины гудамж
  • Залуучуудын гудамж зэрэг замууд тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаахаар төлөвлөжээ. Гэхдээ албан ёсны шийдвэрийг маргааш танилцуулах юм байна.

Засгийн газраас энэ өдөр мөн бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан.  Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.