Ганбаатар.Ж 2019.09.02 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцлоо

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэг мөн Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрээр цэцэрлэг, сургуулийн багш, албан хаагч, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэлээ. 

Нээлтийн үеэр Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулиас тавьсан хүсэлтийн дагуу анги танхимыг тохижуулан, багш сурагчийн ширээ, сандал, иж бүрэн суурин компьютерыг гардуулсан бол 98 дугаар цэцэрлэг шаардлагатай сургалтын тоног, тѳхѳѳрѳмж гардуулан өглөө.