М.Билэгт 2019.08.31 | Vip76.mn

М.Билэгт: Авилгаар ажлыг явуулдаг төлөвшилтэй хүмүүс төрийн албанд их байгаа

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт

Төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах талаас нь үндсэн хуульд оруулж өгч байна. Гэхдээ төрийн албан хаагчид иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх тийм ёс суртахуунтай хариуцлагатай хүн ховор байгаа. Үүнээс болоод иргэдийн төрд итгэх итгэл урам хугарч байна.

Нэгэнт үндсэн хуулиндаа оруулах гэж байгаа бол энийг 2020 оны нэг сарын нэгнээс гэж оруулаад сонгон шалгаруулалтыг нь зөв хийгээд чадахуйн зарчим ёс суртахуунтай хариуцлагатай хүмүүсийг шинэчилж оруулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Авилгаар ажлыг явуулдаг ийм төлөвшилттэй болчихсон хүмүүс төрийн албанд их байгаа шүү.

Төрийн албан хаагчдыг тогтвортой байлгах гэж үндсэн хуульд тусгаж байгаа нь зөв гэхдээ сонгон шалгаруулалтыг маш сайн хийх хэрэгтэй. Хувийн хэвшил үнэхээр сайн ажиллаж чадаж байгаагаа ажиллуулж чаддаг. Гэтэл төрийн алба тийм биш.