“Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээг сайжруулах жил-2019” үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймагт сургалт зохион байгуулагдлаа.
2019.05.15

“Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээг сайжруулах жил-2019” үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймагт сургалт зохион байгуулагдлаа.

2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудийн жолоочийн даатгал эрхлэх зөвшөөрөл бүхий даатгалын салбар, банк, орон нутгийн тээврийн байгууллага, даатгуулагчдын төлөөлөлд Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, тулгамждах буй асуудал, даатгалын мэргэжлийн оролцогчийн ёс зүй, жолоочийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан МИИС систем түүний хөгжүүлэлт, Жолоочийн даатгалын шуурхай албаны шинэчлэлт, дуудлагын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, Тээврийн Цагдаагийн алба болон Албан журмын даатгагчдын холбооны хамтын ажиллагааны талаар сургалт, мэдээлэл хийж санал солилцов.

Хуулийн ач холбогдлыг орон нутгийн иргэдэд сурталчилахад орон нутгийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн газартай хамтран ажиллаж байгаа нь үйл ажиллагаанд нь бодит дэмжлэг болж байгаа талаар зохион байгуулагчид дурдаж байв.

Энэ үеэр "Гэрэгэ Системс" ХХК-ийн хөгжүүлсэн ГЭРЭГЭ киоскийг танилцууллаа. Уг төхөөрөмжид аль ч банкны картаа уншуулан тээврийн хэрэгслийн торгуулиа төлөх боломжтой бөгөөд цаашид уг төхөөрөмжөөр дамжуулан тээврийн хэрэгслийн татвар, орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбар худалдан авах гэх мэтээр олон төрлийн үйлчилгээнүүдийг авах боломжтой болох юм.