М.Билэгт 2019.09.04 | Vip76.mn

М.Билэгт: Үндсэн хуульд төрийн албан хаагчид тавих шалгуурыг оруулж өгөх ёстой

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдан, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа билээ. 

Төслийн "Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангах" - тай холбоотой  саналын томьёоллоор санал хураалт  явагдаж байна. Гишүүд Төрийн албаны хаагчтай холбоотой заалтууд дээр санал хэлж байна.


УИХ-ын гишүүн М.Билэгт "Бид төрийн үйлчилгээг иргэддээ сэтгэл ханамжтай хүргэхийг л зорьж байгаа. Төрийн албан хаагчдын байдлаас болж иргэдийн төрд итгэх итгэл байхгүй болж байна. Гэхдээ төрийн албан хаагчид бүгдээрээ биш шүү. Хамгийн гол нь салбар салбарын яамны газар, хэлтсийн дарга нар, агентлагийн даргаар сонгуульд ажилласан хүмүүстээ "лифтээр" томилдогтой холбоотой. Үүнээс болж төрийн албан дампуураад байгаа юм. Тэгэхээр тэднийг л зөв болгох гарцыг хийх хэрэгтэй байгаа юм. Тэд ирсэн шинэ сайдыг хэрхэн унагаах уу гэдэгт гаршчихсан, ажилтан албан хаагчиддаа авилга авч байх ёстой мэтээр төлөвшүүлчихсэн байна.  Тиймээс тэднийг томилохдоо  3 үеийн намтар, өмнө нь ёс зүйн алдаа гаргаж байсан эсэхийг хардаг болох хэрэгтэй.