Баасанхүү.О 2019.09.04 | Vip76.mn

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн нас 45 хэвээр байх ёстой

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдан, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа билээ. 

Төслийн "Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангах" - тай холбоотой  саналын томьёоллоор санал хураалт  явагдаж байна. Гишүүд ерөнхийлөгчийг сонгох тухай заалтууд дээр санал хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хэлбэрийн өөрчлөлт чанарын өөрчлөлт агуулгын өөрчлөлт гэж байдаг. Хэлбэрээрээ 50 болголоо гээд ямар ч ашиггүй. Хөгшин байх нь ухаантай залуу байх нь тэнэг гэсэн үг биш. Ард түмэн 45 нас гэж оруулахдаа ахуйгаа бодож оруулсан байдаг юм. 50, 55 гэдэг бол У.Хүрэлсүх, Х.Баттулга гэж 2 хүнд зориулсан тоо юм.

Анх 55 гэж оруулахад У.Хүрэлсүхийн нас хүрэхгүй тул 50 болгосон. Ингэж улс төржиж тэнэг зүйл хийхийнхээ оронд ард түмэндээ бололцоо өг.  Насыг нь биш чадвар чадавхыг нь хар. Улс төрөөс зайлуулах зорилготой зургаан жилээр нэг удаа гэж 50 55 гэж тоо гаргаж байгаа бол бүтэхгүй. Нэг удаа сонгоно гэдгийг нь зөвшөөрч болно.

Тоо гэдэг чинь нэг талаасаа хэлбэр юм шиг боловч нөгөө талаасаа утга агуулж байгаа шүү. Тийм учраас 45-аараа байх ёстой. Нэг удаа зургаан жилээр гэдгийг үгүйсгэхгүй. Энэ хэрвээ батлагдвал хуучин ерөнхийлөгч байсан хүмүүс дэвшихгүй гэдгийг хатуу зааж өгөөрэй. Их тэнгэрийн вирус гэж нэг аюултай өвчин байдаг. Энэ хошин утгагүй байдлаас нь аврахын тулд нэг удаа сонгогдсон хүн ахиж сонгогдохгүй хоёр дахь удаагаа ерөнхийлөгч болох гэж зүтгэдэггүй л байя.

Одоо байгаа үндсэн хуулиа унших хэрэгтэй. Одоогийн байгаа үндсэн хуулиар бол хоёр шаттай байгаа. Үндсэн хуулийн цаад үзэл баримтлал нь юу вэ гэхээр ард түмэн ерөнхийлөгчийг сонгож байгаа юм биш парламентад суудал бүхий намаас санал болгосон хүнээс алийг нь батлуулах вэ? гэдгийг сонгодог.

Үндсэн хуулийг өөрчлөе гэж байгаа бол ард түмэн гэдэг үгээ болимоор байгаа юм. Олон түмэн сонгогч гэж яривал арай дээр санагдаж байна. Бие даагч гэж заагаагүй улс төрд суудалтай нам гэж байгаа шүү. Гучин есөөс дээш суудал авсан нам, 39 суудал аваагүй бол намууд нийлээд гучин есөөс их болгоод Засгийн газраа байгуул гэж байгаа. Хэрвээ 39 бие даагч гараад ирвэл яах вэ? Хуулийн бололцоогүй гэж ярих боломжгүй. Зөвхөн нам Засгийн газрыг байгуулна.