Занданшатар.Г 2019.09.04 | Vip76.mn

Монгол улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн хүнийг 6 жилээр, нэг удаа сонгох санал дэмжигдлээ

Монгол улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн хүнийг 6 жилээр, нэг удаа сонгох санал дэмжигдлээ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын  гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нараас төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулах санал гишүүдийн 92,2 хувийн саналаар дэмжигдлээ.