Даваасүрэн.Ц 2019.09.04 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Үнэн чанартаа асуудал Үндсэн хуулинд биш бидний ёс суртахуунд байгаа

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-гишүүн Ц.Даваасүрэн

Энэ саналыг айхтар дэвшил авчирах санал гэж үзэхгүй байна. Намын дарга нь ерөнхий сайд болдог болчихсон. Тэгэхээр намын дарга нь дараагийнхийг нь тодруулах дээрээ гацаад намын хурлаар шийддэг болоод намын дотоод асуудлыг төрдөө авчирч ирээд ерөнхийлөгч гацаагаад байдаг шиг нам нь гацаадаг болно. Ерөнхий сайдаа томилж ч чадахгүй огцруулж ч чадахгүй ийм байдал руу оруулах гээд байна.

Засгийн газрыг тогтвортой байлгаснаар энэ бүхэн асуудалгүй болчих уу гэвэл бас үгүй. Ихэнх гишүүд хэлж байна шүү дээ үндсэн хуулиндаа биш хүндээ байна гэж. Ер нь ингэж хуулийн заалтаар бүхнийг шийднэ гэж байхгүй улс төрийн нөлөөлөл байдгаараа байна. Хуулийн заалтийг яаж хүлээж авч байна яаж хүн ёс суртахуунаараа дагаж мөрдөж байна гэдэг л асуудал шүү дээ.

Тиймээс би бол өмнө байгаагаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаараад удаан хугацаагаар тогтвортой байлгаад явах нь илүү төлөвшил авчирна гэж бодож байна. Заалт бүрийг өөрчлөөд яваад байвал зүгээр л хуулийн заалтаас юм хүлээдэг болно шүү дээ. Өөртөө байгаа бурууг хуульдаа чихээд суугаад байгаа хүн чинь яаж төлөвших юм бэ?  Улс төрийн төлөвшил суухгүй шүү дээ.