Бямбацогт.С 2019.09.04 | Vip76.mn

С.Бямбацогт: Ерөнхий сайдыг огцруулах бол дараагийн ерөнхий сайдаа хамтад нь өргөн мэдүүлдэг байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Бодлогын чухал заалт.  1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш үндсэндээ 27 жилийн хугацаанд арван таван Засгийн газар үйл ажиллагаа явуулсан. Хоёр засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан байдаг. Засгийн газар тогтворгүй байна гэдэг тэр хэмжээгээрээ таөрийн бодлго тогтвортой бус шинээр томилгодсон ерөнхий сайд засгийн газар маань өөрсдийн бодлого үзэмжээр асуудалд хандах төрийн бодлогын залгамж чанар алдагдах байдал үүсдэг.

Тийм болохоор үүнийг шийдэх гэж УИХ-ын 62 гишүүн энэ саналыг оруулж ирсэн. Засгийн газар огцрох 4 боломж байдаг үүнийг цөөлнө парламентын засаглалтай улс юм бол Засгийн газрыг огцруулах асуудлыг улсын их хурал нь шийддэг байя гэсэн байгаа.

Ерөнхий сайдаа огцруулах гэж байгаа бол дараагийн ерөнхий сайдаа хамтад нь өргөн мэдүүлье ингээд явбал Засгийн газар харьцангуй тогтвортой байдаг юм байна. Энийг одоо бүлэг дээр ярих хэрэг байгаа учир хойшлуулаад дараагийн саналаар санал хураалт явуулах горимын санал гаргаж байна.