Л.Болд 2019.09.04 | Vip76.mn

Л.Болд: Ард түмний сонгох эрхэд УИХ халдаж болохгүй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Төслийн "Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй" - тай холбоотой  саналын томьёоллоор санал хураалт  явагдаж байна.


УИХ-ын гишүүн Л.Болд " Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол санаа анхнаасаа Ерөнхийлөгч рүү чиглэж байсан юм. Ерөнхийлөгчийг аль болох эрх мэдэлгүй болгож, Монголын ард түмэн өөрсдийнх нь хүсэж байсан хүнийг сонгоогүй учраас эрх баригч нар Монголын ард түмнээс хариугаа авах арга хэрэгсэл болгож байсан юм. Зөвлөлдөх ардчилал нэрээр хэдэн хүн Төрийн ордонд цуглуулаад ийм санаархлаа хийсэн. Тэр үед нь тэр сонгож авсан хүн нь хүртэл үүнийг дэмжээгүй. Монголын ард түмэн 2 сонголт хийж байгаа. Ерөнхийлөгч, УИХ. Ийм Үндсэн хуулийн өөрчлөлт нь ард түмнээс энэ эрхийг нь хэрхэн булааж авах уу? энэ эрхийг хэрхэн эдлүүлэхгүй байх уу гэсэн л санаархал. Энэ санаархлын хамгийн аюултай нь ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдөө эргээд Ерөнхийлөгчөө сонгох гээд байгаа юм. Энд хамгийн том ардчиллын эсрэг онолын зөрчил нь байгаа юм. АНУ-ыг дуурайж байгаа байх л даа. Гэхдээ тэнд Ард түмнээс сонгогдсон төлөөлөгч Ерөнхийлөгчийг сонгодоггүй. Ард түмний хамгийн том баталгаа Ерөнхийлөгч байдаг учраас түүнийхээ хуулийг л зөв хийгээд өгөх юм бол болох юм. Ийм том онолын будилааныг бий болгож болохгүй.