Б.Баттөмөр 2019.09.04 | Vip76.mn

Б.Баттөмөр: Тогтолцоогоо боловсронгуй болговол хөгжил хурдасна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 57,2т зааснаар "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох" гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гол хэсэг бол нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох байсан. Гэтэл хот гэдэг статус улам бүдгэрээд л яваад байгаа органик хуулиар зохицуулна гэж байгаа. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохгүйгээр үндсэн хуульд шинэчлэл хийсэн гэж хэлэхэд хэцүү болно.

1992 оны Үндсэн хуулиар нутгийн удирдлагын тогтолцоог яаж өөрчилсөн бэ ямар хөгжилд хүрсэн бэ гээд үзэхээр Дархан, Эрдэнэт гээд хотуудын хувьд сайн нөлөө үзүүлсэн зүйл байхгүй. Тогтолцоогоо боловсронгуй болговол хөгжил хурдасна. Бид нар ийм зүйлийг хийж чадахгүй байна.